hero image
Logo

Америкийн их сургуульд сурах аяллын эхний алхам


Нью Йоркийн шилдэг нийтийн коллеж

Херкимер коллеж таны шилдэг сонголт болох 6 шалтгаан

Campus Image 1

Нью-Йоркт 1-р эрэмбэлэгдэх шилдэг нийтийн коллеж

graduates

АНУ-ын их дээд сургуулиуд руу шилжих боломжтой

Campus image 2

Сургалтын төлбөр боломжийн, элсэлтийн үйл явц хялбар

students

Дадлага хийх, бусад сургууль руу шилжих боломж олгох бат түншлэл

Campus Image 3

Олон улсын оюутнуудад англи хэл сурахад нь дэмжлэг үзүүлнэ

Students In Class

Оюутан, багшийн харьцаа 16:1

1. Америкийн их сургуулийн аяллаа Нью-Йорк мужаас эхлүүл

Херкимер коллеж нь Нью-Йорк мужид байлах хоёр жилийн сургалттай шилдэг коллеж бөгөөд хотын чимээ шуугианаас зайтай байгалийн үзэсгэлэнт орчинд байрладаг.  АНУ-д тайван амгалан орчинд суралцаарай.   

Элсэлтийн шаардлага хүртээмжтэй, сургалтын төлбөр нь боломжийн тул олон оюутан ирээдүйд дөрвөн жилийн сургалттай их сургуульд шилжих зорилгоор Херкимер коллежид элсэн ерөнхий боловсролын дараах аяллаа эхлүүлдэг. 

Анги дүүргэлт бага тул оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх сургалтын орчинг бүрдүүлж, багш нар оюутан тус бүрт хүрч ажиллаж чаддаг. Англи хэл сурахад дэмжлэг үзүүлэхийн сацуу Херкимер коллеж нь оюутнуудыг үр дүнтэй бэлдэж, мөрөөдлийн карьераа, ороход бэрхшээлтэй байсан их сургуульдаа элсэх замыг чиглүүлнэ.

Map MG

2. АНУ-ын их дээд сургуулиуд руу шилжихэд сургалтын зөвлөгөө өгнө

Херкимер коллеж нь  анги дүүргэлт багатай, практикт суурилсан сургалт санал болгодог тул эхний хоёр жил дөрвөн жилийн  их сургуультай энэ дүйцэхүйц сургалтыг санал болгодог.

Херкимер коллеж нь өөр сургууль руу шилжихэд иж бүрэн зөвлөгөө өгч, дэмждэг бөгөөд олон дөрвөн жилийн сургалттай их сургуулиуд руу шилждэг. Сургалтын  зөвлөхүүд оюутан бүрт шилжин суралцах талаар зөвлөгөө өгч, шилжин суралцах семинар хичээлд хамруулах ба жилийн турш кампустай танилцах аяллын хүрээнд  дөрвөн жилийн сургалттай их дээд сургуулийн төлөөлөгчдөөс зөвлөгөө авах, шилжин суралцах тэтгэлгийн талаар мэдээлэл авах боломжтой. 

Нью-Йорк мужийн Улсын Их Сургуулийн (SUNY) системийн гишүүний хувьд Херкимер коллеж нь муж улсын шилдэг их сургуулиудтай сүлжээ харилцаа сайтай, хамтын ажиллагаатай байдаг.

inforgaphic 1 MG

3. Олон улсын оюутныг дэмжих хөтөлбөрүүд нь АНУ-ын амьдралд хялбар дасан зохицох боломжийг олгодог

Херкимер коллежид олон улсын оюутан бүрт тусгайлан туслах ажилтныг томилж, сургалтын тав тухтай, таатай орчинг бүрдүүлж өгдөг. Нийгмийн даатгалын карт, жолооны үнэмлэх авах, эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэг зайлшгүй биелүүлэх журмын дагуу бид цогц дэмжлэг үзүүлдэг.          

Түүнчлэн, шинээр байгуулагдсан Олон улсын хөтөлбөрийн газар нь олон улсын оюутнуудад зориулсан төв бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийн оюутнуудтай холбогдох боломжийг олгодог.       

Сургуульд Англи хэлийг хоёрдогч хэл болгон суралцах курс, компьютерын лаборатори, олон улсын оюутны тусгай зориулалтын амралтын өрөө, чимээгүй сургалтын өрөө, үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах орон зайг санал болгодог.

inforgaphic 2 MG

Херкимер коллежид санал болгодог мэргэжлүүд

Бизнес

 Дэлхийн шилдэг профессоруудтай хамт салбарын ур чадвар, мэдлэгт суралцан, бизнесийн ертөнцөд хөл тавиарай. Бидний байгуулсан түншлэлээр дамжуулан дөрвөн жилийн их сургуульд шилжин суралцан, бизнесийн  хүссэн карьераа үргэлжлүүлээрэй.

Бизнесийн мэргэжилд дараах багтана:

  • Нягтлан бодох бүртгэл
  • Бизнесийн удирдлага
  • Өрсөлдөөнт аналитик
  • Маркетинг
  • Нийлүүлэлтийн сүлжээний менежмент
  • Бичил бизнесийн менежмент

Эрүүл мэнд, үйлчилгээ

Манай шинжлэх ухааны төвд байрлах биологи, хими, физик эмчилгээний орчин үеийн лабораториудад ажиллан, эрүүл мэндийн салбарт ажиллахад тань туслах практик мэдлэгийг олж аваарай.

Эрүүл мэнд, үйлчилгээний мэргэжилд дараах багтана:

  • Эрүүл мэндийн мэргэжилтэн
  • Физик эмчилгээний туслах
  • Эрүүл мэндийн үйлчилгээний менежментийн технологи
  • Анагаахын кодчилол

Инженерчлэл ба STEM

Бид Цахилгаан технологийн хөтөлбөрийг Буффало мужийн их сургууль, Нью-Йоркийн эрчим хүчний удирдах газартай хамтран байгуулсан. Оюутнууд 2 сая долларын төсөвт өртгөөр баригдсан хамгийн сүүлийн үеийн цахилгаан технологийн ухаалаг сүлжээ лабораторид практик туршлага олж авна. Механик, аж үйлдвэр, хими, цахилгаан, барилгын болон байгаль орчны инженерчлэлээр шилжин суралцах боломжийг нээн, инженерчлэлийн бат бөх суурийг тавьж өгнө.

Мэргэжил:

  • Цахилгаан технологи
  • Инженерийн шинжлэх ухаан
  • Шинжлэх ухаан

Технологи ба компьютерын шинжлэх ухаан

Програмчлалын онол, дадлага ажил, өгөгдлийн бүтцийн чиглэлээр практик туршлага олж аван, технологийн салбарт ажиллахдаа бэлдээрэй. Төрөл бүрийн гэрчилгээ олгох сургалтад хамрагдах эсвэл компьютерын шинжлэх ухааны чиглэлээр үргэлжлүүлэн суралцан, ур чадвараа хөгжүүлээрэй.

Мэргэжил:

  • Компьютерын шинжлэх ухаан
  • Компьютер ба сүлжээний аюулгүй байдал

Херкимер коллеж дахь амьдрал

Херкимер коллежийн төгсөгчдийн дуу хоолой

Herkimer Seal

Тайши Терашима Япон

“Херкимер миний амьдрал, карьерыг өөрчилсөн. Тэнд олж авсан туршлага, нөхөрлөлдөө үргэлж талархаж явдаг. Херкимерт учирсан хүмүүс намайг өөрийнхөө хамгийн сайн хувилбар болоход тусалсан"

Ерөнхий судлал

Herkimer Seal

Сай Хун Чеунг Хонг Конг

“Би Херкимерт ирснээсээ хойш кампус дээрх янз бүрийн бүлгүүдэд илүү идэвхтэй байх боломжтой болсон. Одоогоор би Олон улсын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд надад маш их таалагддаг. Олон үйл ажиллагаа өрнөдөг бөгөөд Херкимер нь суралцахад тохиромжтой газар юм.”

Бизнесийн удирдлага, A.S.

Herkimer Seal

Туи Ли Вьетнам

“Би спортоор хичээллэнгээ, сайн боловсрол эзэмших газрыг үргэлж хүсэж байсан. Херкимерт би аль алиныг нь хийх боломж олдсон. Үзэсгэлэнт байгаль дахь байршил нь сэтгэл хөдөлгөм бөгөөд намайг эрүүл байхад тусалдаг.”

Бизнесийн удирдлага, A.S.

Herkimer Seal

Хаммад Кабир Вадера Энэтхэг

“Миний хувьд Херкимерт суралцахад гайхалтай байсан. Боловсролын чанар, эргэн тойрон дахь байгалийн үзэсгэлэнт газрууд надад таалагдсан. Ангид ноогдох оюутны тоо бага тул хичээлээ илүү сайн ойлгож, багш нар анхаарал сайн тавьдаг.”

Бизнесийн удирдлага, A.S.

Херкимер коллежийн талаар илүү ихийг мэдэж аваарай

Доорх маягтыг бөглөнө үү, бид тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө!
Contact Form
Төрсөн огноо
Та ямар мэргэжил сонирхож байна вэ?
Төлөвлөж буй элсэлтийн хугацаа